Хүн та хөгжье гэвэл

2011-07-31,

      ХҮМҮҮСЭЭ ӨӨРИЙГӨӨ БОЛОН ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВАРЦГААЯ

      Энэ удаад би та бүхэндээ Шинжлэх ухааны доктор профессор Лхагва гуай  хүний ухамсрыг доройтолд оруулж байгаа  хүчин зүйлийн талаар өөрийн судалгаа шинжилгээний ажлаар илтгэл тавьсныг хүргэх гэж байна.  Энэ  нь их сонирхол татахуйц байсан бөгөөд мөн миний итгэл үнэмшилд нийцэж байгаа учраас, зарим нэг уншигчид маань туршиж  үзээсэй гэсэн үүднээс үүнийг орууллаа. Одоо энэхүү сэдвийг маш их хөндөж ярих болсон төдийгүй сахин биелүүлэгчид байгаль орчин болон өөрсдийн эрүүл мэндэд их хувь нэмэр оруулж байгааг дурьдах нь зөв байх гэж бодож байна. 

     Тэрээр  хүн гэдэг ойлголтын тухай авч үзэхдээ физик бие нь хүний дөнгөж 41 хувийг эзэлж, эс удамшилийн хуулиар зохицно гэвэл  ухамсар нь энерги болон термодинамикийн хуулинд захирагдана. Учир нь ухамсар бол энерги юм.  Хүн өөрийн 60 гаруй хувь болох ухамсар буюу энерги биеийг олж авснаар хүн өөрөө хөгжих болно. Ухамсар нь хүнийг хөдөлгөгч хүч бөгөөд оргүй хоосноос бие болохгүй, устаж үгүй болохгүй, мөнх бөгөөд зөвхөн нэг хэлбэрээс нөгөөд хувирч шилжинэ гэсэн термодинамикийн 1-р хуулинд захирагдах хүмүүний цөм энергийн тухай ойлголт болж таарч байгаа юм. Иймээс та одоо харин энергийн шилжилтийг хэрхэн хийхийг мэдвэл та зөв замаар замнах болно. Энергийн шилжилт хувирал нь таны 9,6 сая км хальстай тэнцэх тархины багтаамжид бие, хэл, сэтгэлийн тань үйлээр хийгдсэн цахилгаан соронзон бичлэгээс хамаарна. Энэхүү бичлэг нь дээрх хуулийн "устаж үгүй болохгүй" гэсэн заалтад хамрагдах тул сайн бичлэгтэй нэгэн айх зовлон үгүйээ. Бидний өвөг дээдэс болох түрүү үеийн монголчууд оюун ухаан, эрүүл мэнд, тэсвэр тэвчээр, туулах чадварын аль ч үзүүлэлтээр өнөөгийн монголчуудаас илт сайн байсан бөгөөд тэр үеийн хүмүүнийг 100 хувь хүн гэж үзээд өнөөгийн монголчуудтай харьцуулж дүгнэлт хийснээр эртний монголчууд нь тухайн үедээ европчуудаас 4-5 дахин бага хооллож дулааны улирлын 9 сард нь цагаан идээгээр дагнан хооллож байсан нь орчин үеийн судалгаагаар цагаан хоолтон махан хоолтноос тэсвэрээрээ 2 дахин, хүчээ сэргээх чадвараараа 5 дахин их гэсэн Английн эрдэмтэн Ирвинг Фишерийн судалгаатай таарч байна гээд махан хоол нь ухамсрын доройтолд оруулдаг хүчил зүйл юм гэж тэмдэглэжээ.
      Ингээд түүний гол санаа нь өөрийгөө аваръя, эх дэлхийгээ аваръя гэвэл: Одоогийн хооллож байгаагаас хоолоо 2-2,5 дахин багасга, аль болох цагаан хоол ид ингэснээр биемахбодь 5-6 цаг хоолоо шингээх гэж зовохгүй бөгөөд өөрт хэрэгтэй энергийг бодол санаанаасаа мөн агаараас, салхинаас, нарны энерги, усны урсгалаас ч авч чадна. Харин бодол санаанаас энерги авахын тулд бодол санаагаа эерэг бодлоор цэнэглэж сурах хэрэгтэй юм. Эдгээр нь эцсийн дүндээ таны бодол санаагаар зохицогдож байдаг. Хүн та өөрөө хөгжье гэвэл хөгжлийн гарц үүнээс өөр үгүй гэжээ.                                                                           
 
                                                                                                                
      
 Мөн доктор Д. Энхбат, Доктор профессор Р. Мижиддорж, Доктор профессор Лхагва нар нь  хувь хүний хоол хүнс, хэрэглээ нь эрүүл мэнд төдийгүй байгаль орчинд ихээхэн нөлөө үзүүлдэг болохыг санал нэгтэйгээр  тодорхойлсон байна.  Үүнийг тайлбарлах юм бол ургамлын гаралтай хүнс нь байгаль орчинд ээлтэй буюу сөрөг нөлөө багатай байхад махны хэрэглээ нь ихээхэн хор хөнөөл учруулдаг. Учир нь мал үржүүлэг, үйлдвэрлэл нь ус, бэлчээр, хөрс, ургамал зэрэг их хэмжээний байгалийн нөөц хэрэглэхээс гадна мал амьтдын амьсгал, өтөг бууцнаас метан, азотын исэл зэрэг хүлэмжийн хий их хэмжээгээр ялгардаг. Ийнхүү хүний хүчин зүйлийн нөлөөгөөр ялгарч буй нүүрсхүчлийн хий, метан, азотын исэл зэрэг хүлэмжийн хийн хэмжээ огцом нэмэгдэж дэлхий дулаарч байгаа юм. Дэлхийн дулаарал бол бидний  тулгамдсан асуудал болоод байна гэжээ.
         Бас үүнтэй холбоотой сэдвээр Ч. Дашдэлэг дэлхийн уур амьсгалыг хэтэрхий дулааруулж буй хүлэмжийн хийг бүрдүүлэгч гол элемент нь нүүрсхүчлийн хий юм. Тэгвэл цагаан хоолтноос махан хоолтон 5 дахин их нүүрсхүчлийн хий ялгаруулдаг аж. Хүний биеэс ашиггүй ялгарах дулаан мөн 5 дахин их. Энэ нь дэлхийн дулааныг хоногт наанадаж 3,6 триллион ккал илчээр нэмэгдүүлж буй бөгөөд өдөр бүр 783 мянган тонн нүүрс шатаасантай тэнцдэг байна гэсэн байх юм. 
        

                Ингээд хүмүүсээ өөрийгөө бас эх дэлхийгээ аварцгаая

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

цорын ганц зөв хоол цагаан хоол гэдгийг мэдэх мөртлөө махнаас татгалзаж чадахгүй юм. Ядахдаа хөгшрөхөөрөө ариун мөрийн замд орохиймсан даа.
бичсэн Цагаан хараацай цаг: 00:17, 2011-08-01 | Холбоос | |



:-)
 
xaax