Хөөрхөн дүүдээ зориулав

2011-07-02,

                   Хэзээ ч дундаршгүй тэдний хүсэл, тэмүүлэл 
                       мөнх ундрах амжилтыг дагуулж байг 

 

     Авъяас чадлаараа аав, ээж, ахан, дүүс болон өөрийн шүтэн бишрэгчдээ баярлуулж яваа миний бяцхан дүүг маань Б.Хүслэн гэдэг. 

                


     Бидний хөгжмийн ертөнцийн хойч үе болон гэрэлтэж ихийг хийж бүтээх хүсэлдээ хөтлөгдөн амрах завгүй яваа Хүслэн маань найзуудын хамт 4 үүлээ хамтлагаараа дуулдаг.     Тэд анх МХОрдоний дуулаачийн дугуйланд 5, 6 настайгаасаа суралцаж гараагаа эхэлсэн бөгөөд МУ-ын СТА Л.Ганчимэг багш 2008 онд анх "Квартет" хамтлагийн суурийг тавьсан юм.  Мөн тэд Монголын хүүхдийн ордны дэргэдэх "Хөх монгол" чуулгад дуулдаг.
     Бяцхан дүү Баасанбаярын Хүслэн маань 2000 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд  БГД-ийн Тэргүүний "Эрдмийн Өргөө" цогцолбор сургуулийн 5-р ангийг төгсөн 2011 онд  Хөгжим бүжгийн коллежийн 7-р ангид элсэн суралцаж байгаа юм.    Мөн тэрээр: 
     МХОрдны "Эрдэм" Алт, Мөнгө, Хүрэл, медаль,
     Монголын Хүүхдийн Эрхийн Төвийн Алтан медаль,
     Монголын Хүүхэд залуучуудын газрын "Шилдэг сурагч" Алтан медаль, 
     МСХолбооны "Тэргүүний сурагч" Алтан медаль,
    "Б эстрадын дуучин"  улсын уралдааны тусгай байрын шагналуудыг тус тус хүртсэн билээ. 

     Монголын хүүхдийн ордны дэргэдэх "Квартет" хамтлаг нь Солонгос улсын Сөүл хотын Соёлын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Соёл Урлагийн газар, Монголын Хүүхдийн Ордноос жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг "Солонгос дууг хэн сайн дуулах вэ" улсын VI, VII наадмуудаас 2009 онд III байр, 2010 онд Дэд байр эзэлж Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан бөгөөд Польш, Япон дуу дуулаачийн улсын уралдаанд амжилттай оролцож байсан юм.

     

      


   "Квартет" хамтлаг нь 2011 оны 4 сарын 29 нд М.Х.Ордоны тайзнаа "Жаргалтай нас" анхны бие даасан тоглолтоо амжилттайгаар тоглож бид бүгдийг баярлууллаа.

                         
              

    
Миний дүү  "хөдөлмөрлөвөл амжилт ирнэ гэдэгт би итгэдэг" гэж хэлэх дуртай.  Ийм багаасаа хөдөлмөрийн үр шимийг мэдэрсэн хөөрхөн дүүдээ амжилт хүсье      
                       

Энэ видеог үзэхэд таны компьютерт Flash тоглуулагч суусан байх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

angel
бичсэн Зочин цаг: 14:02, 2011-11-26 | Холбоос | |
гоё шүү алга ташилт
бичсэн ZOCHIN цаг: 23:08, 2011-08-17 | Холбоос | |



:-)
 
xaax